Залуус | |
“UFO” өөрийг мэдрүүлнэ
Ази тивийн амьд хөгжмийн наадам "Asian Beat-2012"-т амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан "UFO" хамтлагийн залуус энэ сарын 15-нд “Brix”-т “live electro” шоуг хийх гэж байна. "Хайрласаар", "Хүлээсээр" зэрэг дуугаараа амьд хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсан "UFO" хамтлагийнхан "Coke"n Beat 2012" наадмын ялагч болсноор Монголын амьд хөгжмийн төлөөлөл болон Ази тивийн наадамд ийнхүү амжилттай оролцоод ирсэн юм. Тэд энэ удаад "Asian Beat-2012" наадам толилуулсан дуугаа фенүүддээ хүргэхээр зэхээд байгаа гэнэ. Мөн тэдний тоглолтод урилгаар “A Sound” хамтлаг оролцох нь ээ. ...
“Х-Vit” хамтлаг шинэ клипээ дэлгэлээ
Амьд хөгжмийн “Х-Vit” хамтлаг “Чимээгүй хайр” нэртэй шинэ клипээ дэлгэлээ. Эгч, дүү Нандиаг “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд орж өөрсдийгөө таниулсан ч хувийн амьдралаа хөөн урлагаас хөндийрсөн гэдэг. Гэтэл тэднийг “Х-Vit” хамтлагийн гишүүд гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэд энэ удаад
“...Явах тухай би одоо ярихгүй Учир нь чи надад ойрхон байна Чиний тухай бодлыг минь хэн ч зөвтгөхгүй Тэгэхээр би чамд чимээгүй хайрыг өгч чадна Гэхдээ чи намйаг мэдэхийг хүсвэл Эхлээд хайрыг минь мэдрээрэй...” хэмээх үгтэй хайрын дууг үзэгчдэд хүргэлээ. Дашрамд дуулгахад, “Х-Vit” хамтлаг дараагийн... “Дөрөө” дахин тайзнаа амилна таньд таалагдвал сэтгэгдэлээ бичээрэй
Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга, орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор тайзнаа анх удаа “Дөрөө” нэртэйгээр Монголын модерн бүжгийг өлгийдөн авсан билээ. Үндэсний бие биелгээг модерн бүжигтэй хослуулан тавьсан “Дөрөө” модерн бүжгэн жүжигт байгаль, хүн хоёрын хүйн холбоог хөгжим, бүжгээр илэрхийлэн гаргахыг зорьсон аж.
“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин энэ сарын 15, 16-нд Соёлын төв өргөөнд тоглох гэж байгаа бөгөөд тасалбар нь 15 мянган төгрөг юм байна.Цоо шинэ хөгжим, бүжгийн өвөрмөц дэглэлт ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудМиний уран бүтээлМэдээлэл Сонин хачин Залуус Хайрын гал Сүүлийн бичлэгүүдВалентинСарнай шиг... Баярт мэдээ Залуусаа Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа PSY хэдийг олсон бэ? ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ Бэлэн гоймон хоргүй гэжээ (гарчиггүй) Эзэнгүй шүлэг Ээж минь Шүлэг минь 12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна Тэр охин 20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа НайзуудОюударьJavhaa setguulch Баясгалан nugget Зэрэглээ amaahai76 Turbold |