Залуус | |
Барак Обама төв гацуурын гэрлийг асаалааЦагаан ордноос хоёр метрийн зайд Эллипс хэмээх нугад орших найман метр өндөр гоёмсог гацуурын эргэн тойронд америкийн газар нутгууд болон мужуудын нэр бүхий 58 зулзаган гацуур байгаа аж. Ерөнхийлөгчийг гэрэл асаахад шоу-бизнесийн одод, рок-хөгжимчид, мөн Дотоод хэргийн сайд Кен Салазар тусалсан байна. АНУ-д түүний ажил үүрэгт байгалийн баялаг, ой мод хамаардаг тул Цагаан ордны дэргэдэх гацуурууд ч түүний мэдлийнх аж. Эллипст байх төв гацуур бас хөөрхөн түүхтэй аж. 23 жил энд ургаж байсан гол гацуур хоёр жилийн өмнө хар шуурганд өртөн хугарч, түүний оронд өөр гацуур суулгасан боловч жил хагасын дараа “үхсэн” тул одоогийн энэ цэнхэр гацуурыг Колорадо мужаас хайж олон, хоёр сарын өмнө Вашингтоны хөрсөнд суулгасан байна. “Тэр Сэнди шуургыг давж чадсан, хүчирхэг мод” хэмээн Обама онцлон өгүүлжээ. Тэрээр одоог хүртэл хар шуурганд өртөгсдөд тусламж хэрэгтэй байгаа ба Зул сарын баярын бэлэг болгон тэдэнд өгөөмөр гараа сунгахыг ерөнхийлөгч ард иргэдээсээ хүссэн байна. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 15 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудМиний уран бүтээлМэдээлэл Сонин хачин Залуус Хайрын гал Сүүлийн бичлэгүүдВалентинСарнай шиг... Баярт мэдээ Залуусаа Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа PSY хэдийг олсон бэ? ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ Бэлэн гоймон хоргүй гэжээ (гарчиггүй) Эзэнгүй шүлэг Ээж минь Шүлэг минь 12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна Тэр охин 20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа НайзуудОюударьJavhaa setguulch Баясгалан nugget Зэрэглээ amaahai76 Turbold |