Залуус

Залуусаа

03:47 , 2012-12-12 .. Бичигдсэн: Залуус .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Монгол улс эрэгтэй хүүхдийг багаас нь амьдралд бэлтгэх ёстой болжээ. Өнөөдрийн монгол эрчүүдийн маань зарим нь олон олон муу шинжийг өөрсөддөө цогцлуулжээ. Хүн муу, муухай, нийгмийн шаар болж амьдрах шиг амархан зүйл алга. Тэгвэл манай эрчүүд 1990 оноос хойш үхтлээ архидлаа, гэмт хэрэгт орооцолдлоо, уруудлаа, доройтлоо, үхлээ, үрэгдлээ.

Хүн гутлаа чирж амьдрах шиг амархан атлаа гутамшигтай зүйл алга аа. Даанч дээ эрчүүд минь бид алийн болгон бусдын нүдэнд торсон өргөс , шүдэнд тээглэсэн мах болж амьдрах ёстой юм.

Эрчүүд бид л өөдлөхгүй бол хүүхнүүд маань өөдлөхгүй хүүхнүүд өөдлөхгүй бол хүүхдүүд маань өөдлөхгүй хүүхдүүд өөдлөхгүй бол хөгшид өөдлөхгүй.

Хэрэв бид энэ чигээрээ яваад байх юм бол манай үндэстэн мөхөж устана. Энэ хэвээрээ яваад байвал Монгол гэдэг үндэстэн байсан юм хэмээн түүхийн номноос унших болно. Бид архидаад залхуураад байвал 1921 онд тусгаар тогтносон улс минь сөнөлөө. Эрчүүд бид бүтэлгүйтсээр арчаагаа алдсаар яваад энэ Монголоо ертөнцөөс арчуулах гэж үү.

Тэгвэл яршиг хамтдаа улс орноо устгаад амар сайхандаа жаргаад дуусъя. Арай ч дээ бид ийм эмгэнэлт тавиланг хүслээ гэж үү.

Больё оо залуус аа бид хангалттай удаан хугацаанд арчаагүй амьдарлаа одоо бид өөрөөр амьдрах цаг болсон. Бид яг өнөөдрөөс эхлэн өөрөөр амьдаръя. Бид яг өнөөдрөөс эхлэн хэцүү ч гэсэн нэртэй төртэй амьдарч сурцгаая. Залуус бид өөрсдийн цаг үедээ эзэн болж өөрсдийн ачаагаа үүрсэн шиг үүрч сэтгэлийн хаттай, зовхи нь өөдөө , хийморь нь босоо явцгаая.

Өнөөдөр айл бүр эцэг эх бүр хүүхдүүдээ ажилч хичээнгүй , хөдөлмөрч , үг даадаг хамгийн гол нь бизнес сэтгэлгээтэй болгоё. Эрэгтэй хүүхдийг бага балчраас нь архины хор хөнөөлийг таниулж түүнээс хол байлгах хэрэгтэй.

Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлье. Эмэгтэй хүнийг хайрлах ухааныг багаас нь тархи оюунд нь суулгая. Хүүхдүүдээ юм үзүүлж нүд тайлах боломж олгоё. Ээж аав нар хүүхдүүдээ эрхлүүлэх бус багаас нь амьдралын ухааныг зааж сургадаг байя. Хүүхдэд мөнгөний үнэ цэнэ , мөнгө олох ур чадварын талаар ойлгуулъя, мэдрүүлье.

Өнөөдөр хийе гэвэл хийх ажил эх оронд маань байна. Эх орондоо амьдарч байгаа залуу эр хүн бүр ядаж л нэг ажлыг албан ёсоор хийдэг байя. Чөлөөт цагаараа бизнес хийх арга барилд суралцацгаая, ашиг олж амьдралаа өөд нь татъя. Арга ухаанаа олбол гадаадад дотоодод ч амьдрах боломж байгаа.

Архидаад ажилгүй байгаа залууст:

Та нар өөрсдийн чадах ажлаа юу ч байсан хий, ажилла.
Та нар болсон ч болоогүй ч 2-3 жил тэсээд ажиллахад ажилдаа дадлагажина ур чадвар чинь дээшилнэ. Ажлынхаа хажуугаар нэмэлт сургалтад сур, өөрийгөө хөгжүүл өөрийн чинь үе тэнгийнхэн яаж хөдөлмөрлөж байгааг хар үз.

Та нар ямар ч ажлыг 2-3 жил хийхэд ажлаасаа таашаал авдаг болно. Энэ үед үе тэнгийнхнээ хараад “ зөв атаархаж“ эхэлнэ. Тэдэн шиг сайхан амьдарч тэдэн шиг болох хүсэл төрөх болно. Хамгийн гол нь ийм байдлаар ажиллахын тулд яг өнөөдөр шийдвэр гарга, хөгширсөн хойноо энэ сайхныг мэдэрч харамсах хэрэг байна уу? Энэ сэтгэл зүй таньд зөв бүрдсэн үед та архи уух битгий хэл уух хүсэл ч төрөхгүй харин архиа хаяна. Ямар ч хүн ажлыг багаас нь эхэлдэг юм аа. Хэнд ч шууд өнөөдөр сайхан ажил олдохгүй эхлээд хар бор ажлаас эхэл.

Би ч бас тэгж л эхэлсэн.

Өнөөдөр залуу эр хүн та хар бор ажил хийж байгаа бол битгий гутар, битгий гомдол тавь. Шүд зуугаад ажиллаад бай хүн таныг юу гэж хэлнэ ямар хамаа байна. Маргааш би сайхан ажилд орно гэсэн итгэлээр л ажиллаад бай. Өнөөдрийн зовлонт ажил чинь таны дараачийн сайхан ажилд хүрэх шатны гишгүүр гэдгийг бүү март. Ээ дээ өнөөдрийн хийж буй ажлаасаа яарч бүү гараарай эцсийг нь заавал үз сайн сайхан ажил хийх өдөр ирнэ гэдэгт итгээрэй. Боломжтой болсон үедээ сайн ажил руу шилжиж болно ш дээ.

За залуу эр хүн та яг одоо ажиллаж эхэл. Өнөөдөр зовохгүйгээр маргааш сайн сайханд хэзээ ч хүрэхгүй.

Өнөөдөр залуу эр хүн бүр сайхан ханьтай үр хүүхэдтэй нэр төртэй амьдарх цаг аль хэдийн ирчихээд байна.

За найз минь урагшаа!

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 15 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Миний уран бүтээл
Мэдээлэл
Сонин хачин
Залуус
Хайрын гал

Сүүлийн бичлэгүүд

Валентин
Сарнай шиг...
Баярт мэдээ
Залуусаа
Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа
PSY хэдийг олсон бэ?
ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ
Бэлэн гоймон хоргүй гэжээ
(гарчиггүй)
Эзэнгүй шүлэг
Ээж минь
Шүлэг минь
12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна
Тэр охин
20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Найзууд

Оюударь
Javhaa setguulch
Баясгалан
nugget
Зэрэглээ
amaahai76
Turbold



:-)
 
xaax