Залуус

Эзэнгүй шүлэг

01:17 , 2012-12-11 .. Бичигдсэн: Миний уран бүтээл .. Холбоос

Алтан нар ганцхан байдаг хорвоогийн

Алаг цэцэгс нь чиний л өмнө бүжиж

Ариухан дэлбээ нь чамд бөхөлзөнө

Аяа яасан гэгээн мөч вэ?

Аз жаргалын амт чамд минь л шингэсэн     мэт

Чи надад бүгдийг бэлэглэсэн

Чи бид хоёр атаархам сайхан байсан

Гэнэт л чи надаас явсан

Гэгээхэн өдрүүд ард минь үлдсэн

Хайрт минь харин надад эзэнгүй шүлэг үлдээсэн байсан.



Ээж минь

09:14 , 2012-12-8 .. Бичигдсэн: Миний уран бүтээл .. Холбоос

 Уулын орой цайран бударч

Усны хөвөө зайрмаг татхад

Эвий муу хүү минь

Яаж л яваа болдоо гэж

Эсгий туургат дулаан гэртээ

Даарч л суудаг ээж минь

Гангийн наран халуу шатаж

Галбын тойром хагсан хагархад

Томоо болсон хүүгээ

Өлгийтэй нялх шиг санаж

Толиорон мэлмэрэх булгийн захад

Цангаж л суудаг ээж минь...


Шүлэг минь

01:32 , 2012-12-7 .. Бичигдсэн: Миний уран бүтээл .. Холбоос

Хөр цас ханзартал түлхсээр
Нартай бороонд зүүдэлж өндийсөн нялх ногоо
Шүлэг минь
Хүйтэн хөндий талд жихүүцэн янцгаах хүлэг морин
Шүлэг минь 
Бодлын тэнгэрийг жигүүрээрээ 
Шүргэн шүргэн нисэх цагаан шувуу
Шүлэг минь 
Сэтгэлийн гүнд бодол ургуулсан 
Цэгээн чулуу
Хэдэн бор шүлгэндээ би дэндүү их хайртай 
Зуун жингийн алтаар хэрхэвч солиж чадахгүйээ





{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Миний уран бүтээл
Мэдээлэл
Сонин хачин
Залуус
Хайрын гал

Сүүлийн бичлэгүүд

Валентин
Сарнай шиг...
Баярт мэдээ
Залуусаа
Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа
PSY хэдийг олсон бэ?
ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ
Бэлэн гоймон хоргүй гэжээ
(гарчиггүй)
Эзэнгүй шүлэг
Ээж минь
Шүлэг минь
12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна
Тэр охин
20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Найзууд

Оюударь
Javhaa setguulch
Баясгалан
nugget
Зэрэглээ
amaahai76
Turbold
idiomatic-dormant