Залуус

12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна

14:18 , 2012-12-05 .. Бичигдсэн: Мэдээлэл .. Холбоос












Мамбадацан хийдийн тэргүүн Д.Нацагдорж тэргүүтэй зургаан хийдийн хамба нар сүүлийн үед ихээр яригдах болсон дэлхий сөнөх, арванхоёрдугаар сарын 21-нд юу болох талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тэд бурхны шашин талаас тайлбарлаж байгаа бөгөөд бурхны шашны одон зурхай нь шинжлэх ухаантай таардаг байна. Тэд арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөхгүй, нар манддагаараа мандаж, өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө гэдгийг онцолж байлаа. Хамба нарын үзэж буйгаар гараг ертөнц таван махбодиос бүрдсэн тул дэлхий сөнөхдөө тулвал зөвхөн галаас үүдэлтэй сүйрэл болох аж. Учир нь бурхны шашинд долоон нар гарч дэлхий сүйрнэ гэж номлосон байдаг байна. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлавал озоны давхарга долоон хэсэг цоорсноор аюул учрах аж.
Мөн бурхны номонд нэг их, завсрын долоон галав юүлнэ гэж заажээ. Завсрын галав гэдэг нь газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн аюулт үзэгдлийг хэлдэг бол их галав нь 600 сая дүнчүүр жилд нэг тохиодог байна. Одоогийн байдлаар энэ хугацаа болоогүй тул дэлхий сүйрэх ямар ч нөхцөлгүй гэдгийг мэдэгдлээ.


Тэр охин

13:28 , 2012-12-05 .. Бичигдсэн: Миний уран бүтээл .. Холбоос

Тэр охин дэндүү нимгэн өмсгөлтэй байсан

Тэврэхийн үед дэндүү түргэн амьсгалтай байсан

Талын гөрөөс шиг энэ амьтныг

Таалж зүрхэлсэнгүй зөвдөв үү яав.

Сайхан охин дэндүү хөөрхөн нүдтэй  байсан

Санаа алдахдаа дэвүүр сормуус нь чийгтэй харагдсан

Хэнз сарнай шиг энэ амьтныг

Хиртээж чадсангүй буруудвуу яав.         



20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа

14:08 , 2012-12-02 .. Бичигдсэн: Мэдээлэл .. Холбоос























Өнгөрсөн сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт орж, 20 гаруй тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байна. Тухайлбал, Минерал-Инвест холдинг, БС Санчир, Хорикаваметалл, Занадуметалс монголиа, Могол интэрнэшнл, Галаксимайнинг монголиа, Лоншэнда зэрэг компаниудыг тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр хийгдээгүй гэх шалтгаанаар зөвшөөрлийг нь дуусгавар болгожээ. Эдгээр лицензүүд Төв, Өвөрхангай, Дорнод, Дорноговь аймгуудын нутагт оршиж байгаа аж.


{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 5 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Миний уран бүтээл
Мэдээлэл
Сонин хачин
Залуус
Хайрын гал

Сүүлийн бичлэгүүд

Валентин
Сарнай шиг...
Баярт мэдээ
Залуусаа
Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа
PSY хэдийг олсон бэ?
ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ
Бэлэн гоймон хоргүй гэжээ
(гарчиггүй)
Эзэнгүй шүлэг
Ээж минь
Шүлэг минь
12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна
Тэр охин
20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Найзууд

Оюударь
Javhaa setguulch
Баясгалан
nugget
Зэрэглээ
amaahai76
Turbold